Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон чиглэлээр хамтран ажиллах, иргэний нийгмийн дуу хоолойг сонсож, жилд 2 удаа уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс -Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх ээлжит уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах бөгөөд энэ удаагийн уулзалт нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулсан кампанит ажлын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс 2014-2017 онд хийсэн ажлыг тайлагнаж, шинэ бүрэлдэхүүнийг танилцуулахаас гадна тус Комиссоос 2017 онд явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл, 2018 онд явуулах үйл ажиллагааны чиглэл, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд туссан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зохион явуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэх, мөн Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форумаас мэдээлэл хийж, чөлөөт яриа, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
