Монголын хуульчид бид шударга ёсыг тогтоохын төлөө бусдыгаа манлайлан ажиллах учиртай. Харамсалтай нь ихэнх маань бодит үнэнийг гуйвуулж, нууж, улс төрийн намуудад талцан хуваагдаж ард түмний итгэл үнэмшлийг устгаж, гэм нүглийг өөгшүүлж байгаа нь үнэхээр харамсалтай.
Өнгөрсөн 1 сарын хугацаанд Монголын хуульчдын үнэн нүүр царайг илчилсэн олон үйл явдал болж ард түмэн нүдээ нээж зөв зүгтээ харах гэж байх шиг байна.
Тухайлбал:
1. Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүнээр 7 удаа сонгогдсон Ц.Нямдоржтой холбоотой асуудал. Тагнуулын албаны дарга нараас гадаад тагнуулын байгууллагад элссэн тухай мэдээлэл. Энэ ноцтой юу? Үүнтэй холбогдуулж Ц.Нямдоржийн ярианууд, үйлдлүүд. Хордуулсан, Зоригийн хэргийн талаарх байр суурь, 60 тэрбум, Эрдэнэтийн гэх хэргийн талаарх мэдээллүүд, Цагдаа, тагнуулын дарга нарын халаа сэлгээ
2. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын удаа дараагийн мэдэгдлүүд, УИХ-ын гишүүн Л.Болдтой холбогдох мэдээллүүд
3. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдээллүүд
4. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын нүүрсний хулгайч, мөнгөөр томилогдсон төрийн албан хаагчдын мэдээлэл
Энэ бүхэн бүгд гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд. Монгол улсад Хууль хяналтын байгууллага байна уу? Тэд юу хийгээд байгаа юм бэ? Яагаад хараат бус байх ёстой хуульчид бусдын эрхшээлд орчихоод мэдэгдэл хийх төдий суугаад байгаа юм бэ?
Бодит байдал бол ард түмэн ядуурч, ажилгүйдэл, төрөл бүрийн гэмт хэрэг өсч байгаа таагүй амьдрал л байна. Харин төрийн эрх баригчид хагартлаа баяжиж, хэдэн арван тэрбумаар тоологдох хөрөнгөөрөө гайхуулж байна.
Хуульчдаа….
Энэ бүх асуудлын учрыг та бүхэн л тайлна. Эх орныхоо ирээдүйн төлөө мэргэжлийн ёс зүйтэй байж шударга үгээ хэлээч та бүхэн.
Хурц, Нямдорж гэдэг хувь хүмүүсийн асуудал гэхээсээ Хууль зүйн салбарын бодит байдал гэдгийг ухамсарлаж Шүүх засаглалын хараат бус, шударга шийдвэр гаргах чадамжийг нэмэгдүүлж, ард түмний итгэлийг сэргээх бодитой ажлууд хийцгээе. Өөрчилцгөөе….
Та нар минь амьд уу?
Ээлжлэн даргын ширээнд томилогдон нэг нэгэндээ баярын бялуу зөөж гүйхээ болиод нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж хулгайч, луйварчин эрх баригчидтай эрс тэмцье!!!!
Шударга ёс, Шударга шүүхийн төлөө өөрийн сайн дураар 14 жил тэмцсэн билээ би.
Би өөр хоорондоо маргалдаж, тэмцэлддэггүй, хуйвалдаж, хуваагдаж нэгнээ мэхэлдэггүй нийгэмд амьдрахыг хүснэ.
Монгол улс мандан бадраг.
Хуульч, судлаач, Цагдаагийн бэлтгэл офицер Х.Бат-Ялалт
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
