“Айтүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга авах үйл ажиллагааны нээлт Монголын хөрөнгийн биржийн байранд боллоо. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээр гарч буй анхны хувьцааны анхдагч зах зээлийн нээлт юм.
Хувьцаагаа олон нийтэд санал болгож буй ‘Айтүүлс’ нь 2011 онд байгуулагдсан ба интернэтийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг компани юм. “Айтүүлс” ХК нь 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг Улаанбаатар хотод байгуулж, 2016 онд дата төвийнхөө хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ.
Тус компанийн хувьцаа Монголын хөрөнгийн биржид ITLS кодоор бүртгэгдсэн ба нэгж хувьцааг 100 төгрөгөөр олон нийтэд санал болгожээ. MSE:ITLS-г худалдан авахын тулд иргэд хувьцааны данс нээлгэсэн байх шаардлагатай бөгөөд Монголын хөрөнгийн биржийн гишүүн 58 үнэт цаасны компаниар зуучлуулан авах боломжтой.
“Айтүүлс” ХК нь 2017 онд олон улсын TIER III стандартыг хангасан газар зүйн нөөц дата төвийн паркийг Дархан хотод байгуулахаар ажиллаж байгааг өнөөдөр болсон нээлтийн үеэр танилцууллаа. Энэхүү нөөц дата төвийг барихад шаардагдах 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх зорилготойгоор нийт хувьцааны 38.86 хувийг олон нийтэд санал болгож байгаа гэж танилцууллаа.
Анхдагч зах зээл дээрээс “Айтүүлс”-ийн хувьцаа худалдан авах захиалгын хугацаа арваннэгдүгээр сарын 1-10-ны өдрийн 13.00 цаг хүртэл үргэлжилж, хаагдах ажээ.
Энэ удаагийн олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгөөр дата төвийн паркийн байнгын аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, гамшиг, гадны халдлагаас хамгаалагдсан орчныг бүрдүүлэхийн тулд барих паркийн барилга, бусад дэд бүтэц, тоног төхөөрөмж, тавилгыг санхүүжүүлнэ гэв.
“Айтүүлс” ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Баттамир: ‘IPO гаргаж байгаа хамгийн чухал ач холбогдол нь компани төсөлдөө зориулан хөрөнгө татах. Мөн мэдээлэл технологийн салбарт дэд бүтцийг хангадаг хамгийн чухал үйлчилгээ болох дата өгөгдөл, компанийн засаглалыг сайн засаглалаар удирдуулах нь чухал байгаа. Энэ бол мэдээллийн технологийн салбарынхны хувьд Хөрөнгийн биржээс босгож байгаа анхны хөрөнгө оруулалт. IPO амжилттай үргэлжилбэл олон мэдээллийн технологийн компаниуд хөрөнгийн зах зээлд орох боломж нээгдэнэ” гэдгийг онцлов.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...