2017 он гарсаар 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт гарчээ. Мөн НҮБ-аас гаргасан мэдээлэлд дэлхий дээр жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээлсэн байна. Үүний 50 хүртэлх хувь нь 16-аас доош насны хүүхдүүд байгаа аж.
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нд уламжлан болгон зохион байгуулагддаг “Үндэсний Өгөх Өдөр”-ийн хүрээнд энэ жил охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг уриалж байна. Тодруулбал, “Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ”, “Лантуун дохио ТББ” хамтран охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлжээ.
Аяны хүрээнд цаашид хийгдэх ажлууд:
• Хүүхэд гэх нэг ч зүйл заалт ороогүй дэн буудлуудын хууль журамд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулах. Үүний тулд “Нүдээ Нээ” 8 удаагийн тайван жагсаалыг төлөвлөж бүх нийтийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний 3 удаагийн жагсаалыг амжилттай зохион байгуулж 1760 гарын үсэг цуглуулаад байна.
• Хүүхдийн төлөө амлалт өгсөн “Нүдээ Нээ” тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалга бий болгох.
• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ирээдүйн эцэг эх” болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах.
Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд Гэрэл медиа групп, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Одонтой ээжүүд ТББ, Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ, BrainStormAgency, Монгол контент, CafeBene сүлжээ, Очир пресс, Нэгүн Дизайн, Z design, Super Mom group болон бусад байгууллагууд нэгжээ.
“Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярсайхан “Охидуудад хайр, халамж, хамгаалалт өгөөч гэж аавууд, эрчүүд, нийгмээ урилах төслийг хэрэгжүүлж байна. Иймд “Нүдээ нээ” гэсэн үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлээд байна. Зөвхөн сүүлийн нэг сард Монголын нийгэмд гарч байгаа охидын хүчирхийллийн талаарх мэдээлэл нь өнөөдөр биднийг яасан ч зүгээр сууж болохгүй байдалд хүргэлээ.
“НҮДЭЭ НЭЭ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХ ТАНЫ ОРОЛЦОО
- Би нүдээ нээснээр ямар ч үед, аль ч тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна
- Би нүдээ нээснээр хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102 107 утсанд мэдээлэл өгөх болно.
- Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх болно.
- Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно. н
- Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно.
- Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно
Нүдээ нээсэн зочид буудлын 3 амлалт:
- Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримт, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно.
- Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид үргэлж зочид буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно.
- Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
