БХБЯ-ны Сайдын зөвлөлийн анхны хуралдаан 2017 оны аравдугаар сарын 30-нд боллоо. Сайдын зөвлөлийн анхны хуралдаанаар Техникийн ухааны доктор Н.Тогтох, Монгол Улсын зөвлөх инженер Н.Даш нарын “Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын Ердийн болон урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөрбетон конусан шон” нэртэй оюуны бүтээлийг танилцуулж, улмаар Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Уг бүтээлийг Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам мөн дээрх шагналд дэвшүүлэхээр дэмжжээ.
Төмөрбетон шонгийн техник технологийн баримт бичгүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлсний үр дүн нь гарсан нийт хэмнэлт нь одоогийн байдлаар 44.5 тэрбум төгрөгт хүрсэн. Байгаль орчинд ээлтэй шугамаар хөдөөг цахилгаанжуулсан, 35 кВ болон 15 кВ-ын цахилгаан шугамаас модон тулгуурыг чөлөөлж төмөрбетон тулгуур болгосноор 238950 модыг сүйтгэлгүй байгальд ургаагаар нь үлдээсэн нь Ойн судалгаа, хөгжлийн төвийн дүгнэлтээр 37.5 тэрбум төгрөгийн ойн нөөц хэмнэгдсэн болох нь ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон байна.

Сайд Х.Баделхан “Манай улсын хувьд өндөр үр ашигтай анхдагч шинэ төмөрбетон бүтээц үйлдвэрлэсэн энэхүү дэвшилтэт технологийг нутагшуулсан, Барилга, Эрчим хүчний салбарын хөгжил болон Байгаль орчныг хамгаалахад тодорхой хувь нэмэр бүхий инноваци болсон энэ бүтээлд Төрийн шагнал олгохыг баяртайгаар дэмжиж байна” гэв. Тэрбээр Шинэлэг бүхний эхлэл болсон, байгальд ээлтэй, төсөвт хэмнэлттэй ийм таатай мэдээгээр угтсан барилгын салбарын нэрийн хуудас болсон хоёр инженертээ гүнээ талархан хүндэтгэж байгаагаа илэрхийллээ.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
