“Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны гишүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд цалингаа үе шаттай нэмэгдүүлэх шаардлагыг нь эрх баригчид тавьсан ч хүлээн аваагүй билээ. Иймд, 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн орон даяар 1000 багш өлсгөлөн зарлаж, хугацаагүй ажил хаяхаар болжээ. Мөн төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгох Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг ч тэд эсэргүүцэж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Энэ үеэр “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны УЗ-ийн гишүүн А.Санжмятав “Бид хоёр сарын турш тэмцлээ. Монгол Улсаа хөгжүүлэх язгуур эрх ашгийн төлөө цалингаа үе шаттай нэмэгдүүлэх шаардлага тавьсан ч хүлээн авсангүй. Монголчууд бэлэн мөнгө аваад баяжвал баяжихаар л болтол нь төр засгаас мөнгө өглөө. Бид өнгөрсөн баасан гаригт Ц.Цогзолмаа сайдтай уулзахад цалинг 50 хувь нэмэх, энэ оны төсвийн тодотголд үүнд шаардагдах эх үүсвэрийг суулгана гэж амласан ч биелсэнгүй. Иймд, багш нар 300 мянган төгрөгийн нөхөн олговрыг авахгүй” гэв.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
