“Тэд компанийн удирдлагын багт ажиллаж байхдаа 2011 онд 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авсан нүүрсний ордыг 2014 онд 50 сая ам.доллараар худалдсан. Ингэхдээ уурхайн бодит үнэ цэнийг ТУЗ-ийн дарга нар, Аудитын хороо болон хөрөнгө оруулагчдаас зориудаар нуусан” гэж АНУ-ын хууль сахиулагчид үзэж байна. Үүнээс гадна Том Албанез, Гэй Эллиот нартай холбоотой хууль эрхзүйн зардлыг “Rio Tinto” хариуцаж магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ.
Хувьцаа эзэмшигчид “RIO TINTO”-ийн эсрэг нэхэмжлэл гаргажээ

Мозамбикийн нүүрсний ордоос хүлээсэн хөрөнгө оруулалтын алдагдалтай холбоотойгоор хувьцаа эзэмшигчид “Rio Tinto” компанийн эсрэг хамтарсан нэхэмжлэх гаргалаа. Нэхэмжлэлд 2012 оны аравдугаар сарын 23-наас 2013 оны хоёрдугаар сарын 15-ны хооронд АНУ-ын хадгалалтын гэрчилгээг худалдаж авсан хөрөнгө оруулагчид нэгдсэн байна. Одоогоор мөнгөн дүнгийн хэмжээ болон худалдан авагчдын нэр тодорхой болоогүй байгаа аж. АНУ-ын Үнэт цаасны хороо “Rio Tinto” компанийн өмнөх гүйцэтгэх захирал Том Албанез болон санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан Гэй Эллиот нарыг хөрөнгө оруулагчдыг залилсан хэрэгт буруутгаж байгаа аж.



