Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Энэ оныг Ухаалаг эрчим хүчний системийн жил болгон зарлаж байна. Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглан асуудлыг шийддэг болж байна. Бид ч бас энэхүү системийг дагах ёстой.
Ингэснээр олон асуудлыг шийдэх боломжтой. Энэ жишгийн дагуу эрчим хүчний системдээ дэлхий нийтийн ашиглаж буй ололт дэвшлийг нэвтрүүлэхээр болж байна.
Хамгийн сайн программист, техникийн шилдэг инженерүүд оролцоно. 2019 он бол эрчим хүчний системээ ухаалаг эрчим хүчний систем болгоно. Манай салбарын бүх байгууллага үүнд оролцоно.
Цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэх төхөөрөмжүүд тавина. Ингэснээр осол, саатал эрс багасна. Тухайлбал, ОХУ-тай хамтраад турбин генераторуудад ухаалаг систем суурилуулахаар болж байна.
Одоогийн байдлаар төлөвлөгөөгөө гаргасан. Харин хэдий хэмжээний мөнгө зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа. Компаниудын төлөөлөн удирдах зөвлөлүүдэд үүрэг өгсөн. Зарцуулах хөрөнгийн хэмжээг гаргана.
Консерциум задарсан учир V цахилгаан станцыг барих боломжгүй байдал үүссэн. Тиймээс одоо байгаа цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Тухайлбал, II цахилгаан станцыг 300мВТ-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр ТЭЗҮ-г бэлэн болгосон.
Эрчим хүчний шөнийн тарифийн хөнгөлөлт 2019-2020 онд үргэлжилнэ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдсэн. Ажил нь эхэлнэ. Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны байдлаас болоод удааширч байгаа.
Таван шар, нэгдүгээр хорооллын арын, Баянхошуу, Шархадны орчмын 42,000 айлыг хамарсан шугам сүлжээний ажил хийгдэж байгаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “2015 оноос хойш үндсэн тарифт өөрчлөлт ороогүй байгаа. Үнэ тарифийн асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг. Чадлын тарифийг 32,000 төгрөгөөр аваад 9,000 төгрөгөөр ААН-үүдэд өгч байгаа юм”.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
