Улсын Дээд Шүүхэд Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг ирэх баасан гаригт буюу аравдугаар сарын 27-ны өдөр хянана.
Анхан болон давж заалдах хоёр шатны шүүхээс тэднийг дөрвөн настай охиныг биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, бүлэглэн, зохион байгуулалттайгаар, онц хэрцгий аргаар санаатай, тарчлааж, хөнөөсөн хэрэгт буруутгасан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар Г.Маралмааг 25 жилийн хугацаагаар хорих ял, Т.Цогтыг 22 жилийн хугацаагаар хорих ял оноосон юм.
Үүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Г.Маралмаад оногдуулсан хорих ялаас хоёр жилийг нь, Т.Цогтод оногдуулсан хорих ялаас мөн хоёр жилийг нь тус тус өршөөсөн юм. Харин Г.Маралмаад оногдуулсан үлдсэн 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх шүүгчийн шийдвэр гарсан.
- Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөөгийн эд зүйлс болох
- Модон могой хоёр ширхэг, үзүүртэй шар өнгийн металл очиртой,
- Бөөрөнхий модыг холбосон таван төмрөөр бөгжилсөн 52 см урттай эдлэл нэг ширхэг,
- Үзүүртэй олон салаа суртай модон ташуур нэг ширхэг,
- Төмөр арал дээрээ цагаан шонхор шувуу дүрсэлсэн цагдаагийн бүс нэг ширхэг зэргийг устгах тогтоолыг шүүхээс гаргасан юм.
Харин талийгаач Ц.Оюу-Эрдэнийн шүлэг уншиж буй бичлэг бүхий нэг ширхэг Си Ди-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, хар өнгийн самсунг маркийн гар утас нэг ширхгийг Т.Цогтод, гадуураа улаан хүрэн өнгийн гэртэй Скай маркийн цагаан өнгийн гар утас нэг ширхгийг Г.Маралмаад тус тус буцаан олгохоор болсон билээ. Мөн Г.Маралмаа, Т.Цогт нараас тус бүр оршуулгын зардалд 2.324.420 төгрөгийг гаргуулж нийт 4.646.839 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргалд өгөхөөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн юм.
Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Г.Маралмаа, Т.Цогт нар эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар дахин хоёр шатны шүүхийн шийдвэрийг Г.Маралмаа, Т.Цогт болоод тэдний өмгөөлөгч нар нь эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд ханджээ.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
