Засгийн газрын танхим шинээр бүрдсэнтэй холбоотойгоор УИХ-ын төвшинд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргыг тус бүр шинээр сонгох шаардлагатай болоод буй юм.
Мөн бүлэг энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх аж.




