Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим хэргийн талаар зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуунаас тодрууллаа.
“Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 13 настай “М” нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсныг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн 2017.10.14 буюу өнгөрөгч бямба гаргийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “…Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна. Одоогоор насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа.
Цагдаагийн байгууллага нь хохирогч Х-г Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд 2017.10.15-ны өдрийн 13 цаг 50 минутад хүлээлгэн өгч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хан-Уул дүүргийн 14-р хорооны хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг хэллээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
