“Авлигагүй Улаанбаатар” дэд хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажилласан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраас тодрууллаа.
-Нийслэлийн дүүргүүдэд Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Авлигагүй Улаанбаатар” дэд хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна
-Нийслэлийн есөн дүүрэгт ажиллах уу, энэ ажлын хэсэг?
-Тэгнэ. Ажлын хэсгийнхэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ээлжит сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлын зорилго, чиглэлээ танилцуулж “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн сургалт, хэлэлцүүлгийг дүүргийн нийт алба хаагчдын дунд зохион байгуулсан.
Мөн Багахангай дүүрэгт ажиллаж дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Тамгын газрын дарга Э.Эрдэнэтуяатай уулзаж ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцуулж, дүүргийн Засаг даргын гаргасан захирамж, шийдвэр, дүрэм журмыг хянан үзэж, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол мэдээллийн шийдвэрлэлт, төсөв, худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичигтэй холбогдох хуульд заасан журмын дагуу танилцан тус дүүргийн 30 гаруй удирдах албан тушаалтан болон нийтийн албан хаагчдад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл, сургалтыг зохион байгуулаад байна.
More Stories
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Нүүрсний экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн...
Монголын нүүрсний биржийн арилжаа 14 сарын дээд түвшиндээ хүрч сэргэжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ "V" хэлбэрээр эрс сэргээд...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний...