Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаад Монгол Улс, НҮБ-ын түншлэлийг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үүрэг, амлалтыг үргэлжлүүлнэ гэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн үр шимийг иргэн бүрт хүртээмжтэй хүргэхийн төлөө НҮБ-аас үзүүлдэг хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархал илэрхийллээ.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд Үндэсний хөгжлийн газрын ажлыг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг сайжруулан, бодлогоор ханган ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Нэр бүхий 17 зорилтын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, салбар хоорондын бодлогын уялдаа хангагдсан байдалд системийн дүн шинжилгээ хийх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байгаад талархаад Ерөнхий сайдын зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэв.
Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч байгаад НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман талархал илэрхийллээ.
Тогтвортой хөгжлийн зорилтууд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван үндсэн асуудлаас бүрддэг. Монгол Улс нөхцөл байдлаасаа хамаарч эдийн засагтаа илүү анхаарал хандуулж байгааг ойлгож байгаа хэдий ч бусад хоёр чиглэлээ орхигдуулахгүй байх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтуудын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг тэмдэглэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
