Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн удирдлагуудтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл “УБТЗ” ХНН-ээс машин гаргуулж унадаг, бензин тосоор хангуулдаг байсныг АТГ-аас тогтоосон тухай АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэв. Түүний хэлснээр, энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэв.
Харин энэ асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлээс утсаар тодруулахад “Би УБТЗ ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ-ийн орлогч дарга. Монголын талыг хариуцсан орлогч даргын хувьд албан хэрэгцээндээ тус байгууллагаас машин гаргуулж унадаг. Зам, тээврийн дэд сайд нар энэ газраас машинаа гаргуулдаг байсан. Энэ жишгийн дагуу л явж байгаа. Гэхдээ би Засгийн газрын баазаас тусгайлан машин гаргуулаагүй, давхардуулж болохгүй. Машины шаардлага гарсан үед УБТЗ-аас дууддаг. Жийп, жижиг тэрэг гээд өөр өөр машин ирдэг. Г.Баасанг С.Эрдэнийг ХАХНХ-ын сайд байхад сар бүр авдаг есөн сая төгрөгөө тайлагна гэж өмнө шүүмжилж байсан юм. Тэрэнд л өс санаж явдаг юм байлгүй, тэгээд АН-ын захиалгаар улс төр хийлээ. Би Г.Баасан шиг төрийн бус байгууллагын ажил хийгээгүй, төрийн ажил гүйцэтгэж байна.” хэмээн байр сууриа илэрхийллээ.
УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилжээ. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргын албан тушаалыг эрхэлдэг. Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригтыг Худалдан авах ажиллагааны албаны даргаар, хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан Оюунчимэгийг Хөдөлмөр харилцааны албаны даргаар томилон ажиллуулж байжээ.
Хууль бус дээрх томилгоог цуцлах шаардлагыг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн УБТЗ ХНН-д хүргүүлжээ. Ингээд УБТЗ ХНН-ээс шаардлагыг нь биелүүлж, аравдугаар сарын 2-ны өдөр дээрх хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдсэн аж. Үүний дараа АТГ-ын хяналт шалгалтын төлөөлөл болон Олон нийтийн зөвлөлийн гишүүд УБТЗ ХНН-д очиж ажиллахад зөрчилтэй дарга нараа ажлаас нь халалгүй харин орлогч болгон албан тушаалыг нь бууруулан ажиллуулж байсан нь илэрчээ. Үүнээс гадна УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд ирсэн аж. Энэ тухай Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн ‘УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая ам.доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ ХНН-д ОХУ-ын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан’ гэдгээ мэдэгдэв.
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...