Баянгол дүүргийн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд суулт зарлаж, суултаа өлсгөлөнгөөр үргэлжлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Дүүргийн удирдлагынхаа үйл ажиллагааг иргэдэд хүрэхгүй байгааг эсэргүүцсэн, амьдрах эрхийнхээ асуудлыг хөндөж тэмцсэн иргэдтэй дүүргийн Засаг дарга өнөөдөр уулзсан юм.
Эрхээ хамгаалж тэмцсэн иргэдийн төлөөлөлтэй уулзсан Засаг даргын уулзалт цаг гаруй хугацааг авсаны эцэст өлсгөлөн зарласан худалдаа эрхлэгчид хүссэн үр дүндээ хүрч чадаагүй ч цагаан туг өргөсөн юм. Эрхээ хамгаалж тэмцэгчдийн дүүргийн удирдлагууддаа анхлан тавьсан шалтгаан нь “ Ил задгай худалдаа эрхлэгчдэд боломж олгож, ажилтай орлоготой байхад нь туслана уу. Хэрэв ил задгай худалдаа эрхлэхийг хориглож буй бол эдгээр иргэдийн өрхийн орлоготой байх нөхцлийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэж өгөхийг шаардаж, хэрэв эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарласан иргэдийн тоо 100 хүрнэ гэдгийг анхааруулж байсан юм.
Харин энэхүү шаардлагыг дүүргийн удирдах албан тушаалтнууд хүлээн авах бүү хэл иргэдийг өлсгөлөнгөө зогсоохыг шаардаж, тэр бүү хэл “өлсгөлөнгөө зогсоохгүй зөрүүдлээд байвал үр хүүхдүүдийн чинь нүдийг сохолно шүү” гэж үл мэдэгдэх нэгнээр дарамтлуулсан. Тиймээс энэ асуудлаар бид холлбогдох байгууллагад хандаж, бүртгүүлсэн хэмээн эрхээ хамгаалж тэмцэгч иргэдийн зүгээс мэдэгдэж байв. Ийнхүү тал талдаа бухимдалтай хүмүүс уулзаж, цаг гаруй ярилцсаны эцэст 199 цаг өлссөн наймаачид төрийн анхан шатны даргын уулзалт дээр цаашид үргэлжлүүлнэ хэмээж байсан зорилгоосоо ухарч “бүдэрсэн” юм.
Өөрөөр хэлбэл 1.5 сая иргэнтэй нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл ганцхан эмэгтэй удирдагчтай дүүргийнхэний үг хэл, үйлдэл, өлсгөлөн үр дүнд хүрсэнгүй. Эх хүн, эмэгтэй хүн атлаа хүйтний улирал угтсан хөөрхий иргэдийн тэмцэлд тоомжиргүй хандаж, амьдралын төвшин доогуур иргэдэд хүчээ үзүүлэв.
Дулаахан байшингийн тохьтой албан тасалгаанд налайн доод тушаалтнуудаа өндөр дуугаар захирах засаг даргад халуунд халж, хүйтэнд даарч зогсох өрх толгойлсон эцэг эхчүүдийн амьдрах гэж ядаж байгаа хүсэл эрмэлзэл, эрүүл мэндээ хүртэл золиослоод ч хамаагүй гэр бүлээ өлсгөхгүй дааруулахгүй юмсан гэсэн халуун дулаан сэтгэл хүрсэнгүй. Гар дээрээс бараа зардаг иргэдийн ард хэдэн хүний амьдрал байгааг тэр бодсонгүй. Тэдний ард оюутан, арван жилийн сурагч, 0-9 сартай нялх хүүхэд, өвчтэй эцэх эх байгааг хэн ч тоосонгүй. Жижиглэнгийн бараа зардаг иргэд аргаа барсандаа жагссаныг дүүргийн бүсгүй дарга ойлгосон эсэх нь эргэлзээтэй. Хүйтэн сэтгэлтэй хүрэл зүрхтэй “хурган” дарга хөөрхий иргэдийнхээ өмнөөс малийтал инээснээс өөр тус болсонгүй. Харин цөхөрсөн иргэд цагаа тугаа өргөж, хүслийнхээ эсрэг буулт хийснээр 199 цагийн өлсгөлөн үр дүнгүй өнгөрлөө гэхэд болох нь.
С.Нямдорж
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
