Сургалтад нийслэлийн “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийн 1, 2 дугаар бүсэд байрлах ерөнхий боловсролын 50 сургуулийн багш, нийгмийн ажилтныг хамруулж, дотоод орчны бохирдол гэж юуг хэлэх, түүнээс энгийн аргаар хэрхэн хамгаалах талаар нэгдсэн мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Л.Гүнбилэг төрөөс агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийг товч танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан заавар, зөвлөмжийг мэргэжлийн судлаач, эрдэмтэд оролцогчдод тайлбарлан таниулж, агаар, орчны бохирдлын чиглэлээр дагнан судалгаа хийдэг хувийн хэвшлийнхний зүгээс өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн бидний амьдралд түгээмэл илэрч болсон хорт бодисуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сургалтад хамрагдсан нийгмийн ажилтнууд сургалтаас олж авсан мэдээллээ сургуулийнхаа багш нараар дамжуулан сурагчдад хүргэх бөгөөд иргэдэд хүүхэд ахуй цагаас нь агаар, орчны бохирдол гэж юуг хэлэх, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдлэг эзэмшүүлж, амьдралд нь хэвшүүлэх замаар экологийн боловсрол олгох нь маш үр дүнтэй алхам гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
