Форумын нээлтэнд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, хэлсэн үгэндээ Орос оронд 100 жилийн тэртээ “Баргузины дархан цаазат газар” анх байгуулагдсанаар байгалийг хайрлан хамгаалах агуу их систем байгуулагдах анхны алхам тавигджээ. Эдүгээ Орос орны ТХГН-ын сүлжээнд нийт нутаг дэвсгэрийн 13 хувийг (62.5 сая га талбайг) эзэлсэн 103 дархан газар, 51 үндэсний парк, 58 нөөц хамаарагдаж, 10000 гаруй мэргэжилтэн ажиллаж байна гээд ТХГН-ыг хөгжүүлэх төлөвлөгөө, ойрын ирээдүйн зорилтын талаар илтгэсэн байна.
ОХУ байгаль хамгаалах асуудлаар олон улсын хэмжээнд амжилттай хамтран ажиллаж, нийт 71 нутаг дэвсгэрийг олон улсын зэрэглэлийн тусгай хамгаалалтанд бүртгүүлсний 14 нутаг дэвсгэрийг сүүлийн 10 жилийн хугацаанд оруулжээ. Сүүлийн жилүүдэд экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг онцлон авч үзсэн байна. ОХУ-д 2017 онд 7 нутаг дэвсгэрийг улсын хэмжээний, 73 нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах юм байна.
Энэхүү форумд НҮБ, ЮНЕСКО, Казахстан, Монгол, Беларусь, Финлянд, Иран зэрэг орнуудын төлөөлөгчид оролцож байгаагийн дотор Монголын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа оролцон, сайд Д.Оюунхоролын мэндчилгээг уламжилж, удахгүй Улаанбаатар хотод болох “Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх Монгол-Оросын хамтарсан комиссын 7 дугаар хуралдаан”-ны талаар уг хуралдаанд ирж оролцох уг комиссын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц ашиглалтын Холбооны хяналтын албаны орлогч дарга А.М.Амирхановтай уулзаж ярилцсан байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
