Sunday, April 21 2024

Сүхбаатарын талбайд зүрх судасны эмч нар үнэгүй үзлэг хийнэ

Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгээс маргааш Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ өдөрлөгийг маргааш тохиох “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан зохион байгуулах аж.

Өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд энэ үеэр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх ажээ.

Өдөрлөгийг ЭМЯ, Улсын III төв эмнэлэг, ХААН сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжпэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран зохион байгууж байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: