Thursday, April 18 2024

Дулааны төлбөрийг хэрэглэснээрээ төлдөг болно

БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар болон “GGGI” байгууллага хамтран иргэдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор дулаан алдагдлыг хэмжих төсөл хэрэгжүүлж, энэ онд Баянгол дүүрэг дэх орон сууцны гурван барилгад тоолуур суурилуулахаар болжээ.

Тоолуур хүчин чадлаасаа хамаараад 2.5-15 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нэг барилгад нэгийг л суурилуулах юм. Одоогоор угсармал орон сууцнуудад эрчим хүчний аудит хийж байгаа бөгөөд дүгнэлт гарсны дараа тоолуураа суурилуулах аж. Талбайн хэмжээнээс хамаарч дулааны төлбөр төлдөг айл өрхүүд тоолуур суурилуулбал хэрэглэсэн дулааныхаа мөнгийг төлдөг болох аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: