Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл өнөөдөр “Монгол Улсын Зам тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон Улсын Хөгжлийн Ассоциацын 10 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталсан талаар Дэлхийн Банк мэдээллээ. Уг төсөл нь зам тээврийн биет холболтыг сайжруулах замаар Монголын мах боловсруулах ложистикийн зардлыг бууруулах зорилготой.
Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Тус төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн ач холбогдол бүхий зам тээврийн дэд бүтцийг барьж байгуулах шаардлага болон эдийн засгийн чухал салбаруудын ложистикийг сайжруулах зорилготой нийцэж байна. Бид Дэлхийн Банктай түншлэн ажиллахдаа баяртай байгаа бөгөөд төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Энэхүү төсөл нь уул уурхайгаас ихээхэн хамааралтай Монголын эдийн засгийг төрөлжүүлэн, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад дэм болно. Монгол Улс ойролцоогоор 70 сая орчим малтай бөгөөд энэ нь ядуу буурай амьдралтай иргэдийн хувьд ихэнхийнх нь амьжиргааг залгуулдаг. Үүн дээр түшиглээд махны салбар нь эдийн засгийн хөгжлийг түүчээлэн, амьдралын чанарыг сайжруулах боломжтой. Гэвч биет холболт хангалтгүй, ложистикийн үр ашигтай байрлал бүхий төвүүд байхгүй, нийлүүлэлтийн сүлжээний мэдээлэл дутмаг байдаг зэрэг нь махны салбарын нөөц бололцоог бүрэн ашиглахад тулгарч буй гол саад бэрхшээлүүд юм.
Дэлхийн Банкны Монгол Улсын хариуцсан менежер Андрей Михнев “Эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ ложистикийг сайжруулан, зам тээврийн биет холболтыг сайжруулахад хөрөнгө оруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавихад тустай. Монгол Улсад ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд тэсвэртэй болохын тулд дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь чухал юм,” гэжээ.
Монголын мах боловсруулах салбарын биет холболтыг сайжруулж, ложистикийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор, тус төслийн хүрээнд замын байгууламжийн менежментийн орчин үеийн туршлагуудыг нэвтрүүлэн, малчны хоттой холбогддог 51 км замыг сэргээх, малын тоо толгой, тээврийн урсгал хамгийн ихтэй авто замын үндэсний сүлжээн дэх нийт 311 км замыг засах, төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бүс нутгийн загвар ложистикийн төв байгуулах замаар ложистикийн үйлчилгээг сайжруулах, ложистик ба нийлүүлэлтийн сүлжээний платформыг бий болгох ажлуудыг гүйцэтгэх юм.
Зам тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл нь Дэлхийн Банкны Монгол Улс: InfraSAP-ийн тайлан, 2021-2025 онд Монгол Улстай түншлэн ажиллах хүрээ-г чиглэл болгон баримтална. Уг төсөл нь чухал дэд бүтцэд хөрөнгө оруулах, ложистикийн үйлчилгээг сайжруулах, үндэсний ложистикийн зохицуулалтын тогтолцоог шинэчлэх замаар баялаг бүтээх салбаруудын түгжээг тайлж, эдийн засгийг төрөлжүүлэх Монгол Улсын Засгийн газрын алсын харааг дэмжих юм.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
