Дэлхийн аялал жуулчлалын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Тогтвортой аялал жуулчлал – Хөгжлийн түлхүүр” Аялал жуулчлалын салбар нь өнөөдөр дэлхий дахинд химийн үйлдвэрлэл, газрын тосны дараагаар 3 дахь том экспортын үйлдвэрлэл болон хөгжиж, олон улс орнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн түлхүүр болжээ.
Өнгөрсөн 2017 онд дэлхий дахинд 1,2 тэрбум хүн аялан, жуулчилсан бол 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1,8 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 1977 онд 9 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон анх зарласнаас хойш жил бүр энэхүү өдрийг тодорхой зорилгын дор тэмдэглэж ирсэн.
Монгол Улсын хувьд аялал жуулчлал нь шинээр хөгжиж буй салбар хэдий ч ДНБ-ий 5,4 хувийг бүрдүүлж, 54 мянган ажлын байрыг бий болгож, дотоодын эдийн засагт жилд дунджаар 310 сая гаруй ам.долларын орлогыг төвлөрүүлж байгаа бөгөөд 2017 оны эхний хагас жилд Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдын тоо 19,5 хувиар өсчээ.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл нуурын БЦГ-т “Нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх, орчны доройтлыг бууруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Ганга, Өгий нуурийн экосистемийг хамгалаах-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, аялал жуулчлалын гол зам, чиглэлийн дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборууд байгуулах, Улаанбааатар хотод албан, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг эхлүүлээд байна.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дан ганц төрийн байгууллагууд төдийгүй салбарын мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиуд, иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой билээ.
Иймд та бүхэнд “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн мэнд хүргэхийн ялдамд аялах, жуулчлахдаа хүрээлэн буй орчин, орон нутгийн иргэдийн зан заншил, соёлыг хүндэтгэж, “Хариуцлагатай аялагч” байхыг уриалж байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Д.ОЮУНХОРОЛ
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
