Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус өдөрлөг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэдээс хүний эрхийн асуудлаар мэдээлэл цуглуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол хүлээн авах, төрийн байгууллагуудаас гаргасан нийтээр дагаж мөрдөх захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор тодорхой байгууллагуудад хяналт шалгалт хийх зэрэг цогц арга хэмжээ юм.
“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, Сумын ИТХ, Засаг даргаас сүүлийн 3 жилд гаргасан захирамж, тогтоол, тушаал, шийдвэрт хүний эрхийн дүн шинжилгээ хийж, байгаль орчин, уул уурхайн салбар дахь хууль дээдлэх зарчмын асуудлаар тусгай удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт-ярилцлага зохион байгуулна.
Мөн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороод болон Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, дүн шинжилгээ хийж байна.
Иргэдээс гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байгаа тул Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэтэй 70523422 дугаарын утсаар холбоо барина уу.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
