Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг шүлхий өвчний голомтод ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуусан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн сумдад ажиллаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын 7 аймаг 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас малын туувар болон тээвэрлэлтийг хориглосон бөгөөд заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байгаа билээ.
Үзлэг шинжилгээ, ариутгалд хамрагдалгүй тухайн бүс нутгаас гарсан малчинд нөхөн олговор олгохгүй байх бөгөөд ОХУ-аас “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй хоёр дахь ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирэх юм байна.
Д.Думаа
+ There are no comments
Add yours