Friday, March 29 2024

ААН-үүдийн тайланг торгуульгүйгээр хүлээн авч байна

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилго бүхий Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд болж байна.

Нийслэлийн 378 жилийн ойг угтан зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт ЗДТГ-ын харьяа Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн I, II хэлтэс зэрэг бүх хэлтэс, албад оролцож, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.

Мөн өдөрлөгийн үеэр иргэдийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулах, халдварт өвчний үзлэг, зөвлөгөө өгөх, төрсний гэрчилгээ олгох, гэрлэлт бүртгэх, үйлчилгээ эрхлэх гэрээ сунгах, шинээр авах хүсэлт хүлээн авах болон газар өмчлөлтэй холбоотой бүхий л үйлчилгээг шуурхай хүргэж байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: