Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцод нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд түүнийг дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа билээ. Гэвч 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хууль нь нийгэм хөгжихийн хэрээр шинээр бий болж буй хөдөлмөрийн бүхий л харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. Улсын Их Хурлын хэд хэдэн бүрэн эрхийн хугацаанд уг хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн хөдөлмөрлөх, хувийн аж ахуйн эрхлэх эрх ноцтой зөрчигдөх шалтгаан болж байна.
Хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн төлөөлөл болгож “Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа, үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааг Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага хамтран “Карьер хөгжлийн хүрээлэн” ТББ-аар захиалан гүйцэтгүүлсэн билээ. Судалгаанд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт худалдаа, үйлчилгээ, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 76 байгууллагын 1376 ажилтан, 60 ажил олгогчийг хамруулсан бөгөөд тайланг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тайланг хэлэлцүүлж байна.
Тус хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан хөтөлбөрийн шинжээч Льюкит Париссара, хуулийн зөвлөх Фараз Шибли нар, УИХ-ын Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн нэгдсэн холбоо, хөдөлмөрийн чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгчид, багш эрдэмтэн судлаачид, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, дүүргүүдийн ЗДТГ-ын төлөөлөл оролцлоо.
“Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа, үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгаанд оролцогчдын 14 хувь нь 14 хоног, 2.4 хувь нь 15 хоногоос 1 сар, 2 хувь нь 1-2 сар хүртэл хугацаагаар “Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан” гэжээ. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, эсхүл ажилтныг тодорхой хугацаагаар цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил нийтлэг байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.
…Судалгаанд оролцогчдын 67 хувь нь ажлын байран дахь дарамт байхгүй гэсэн бол 25 хувь нь байдаг гэжээ. Ажлын байран дахь дарамт ямар хэлбэрээр илэрч байгааг тодруулахад судалгаанд оролцогчдын 12 хувь нь хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжилдэг, 10 хувь нь хэл амаар доромжилдог, 7 хувь нь албан бусаар илүү цагаар ажлуулдаг, 4 хувь нь ажлын байрны тодорхойлтод зааснаас өөр ажил гүйцэтгүүлдэг, 2 хувь нь эрхэлсэн ажил албан тушаалаар ялгаварлаж харьцдаг, 1 хувь нь боловсрол, нийгмийн гарал байдлаар ялгаварлаж харьцдаг, 1 хувь нь биеийн гадаад байдал, эрүүл мэндээр ялгаварлаж харьцдаг гэж хариулжээ.
Түүнчлэн ажил олгогчдын зүгээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд төрөөс болон түрээслүүлэгчийн зүгээс үзүүлдэг дарамт их байдаг талаар хэлж байна.
Мөн судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 30 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй, 16.4 хувь нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журам байхгүй зэрэг зөрчилтэй байлаа.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
