Энэ бол маш өргөн хүрээтэй, нарийн асуудал. Гэхдээ яг энэ асуултад хариулч өгч чадах сургалтыг “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ, “JCI централ” байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг цаашид 14 хоног тутамд зохион байгуулах бөгөөд эхнийх нь “Контент маркетингийг хэрхэн амжилттай бүтээх вэ?” сэдвийн дор амжилттай болж өндөрлөжээ.
Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр маркетинг, сурталчилгааны уламжлалт хэлбэр ард хоцрогдож, шинэ маркетингийн төрлүүд эрчимтэй хөгжиж, хүлээн авагч иргэд ч түүнийг хүсэх болсныг энэ удаагийн сургалтыг удирдан зохион байгуулсан “Контент маркетинг” ХХК-ийн захирал Д.Гэрэлт-Од онцлов.
Энэ цагт маркетинг хэрхэн өөрчлөгдөж буй талаар болоод маркетингийн сайн, муу жишээ дурьдан сонирхолтой хэлбэрээр итгэл тавьсныг оролцогчид ихээр дэмжлээ. Хэрвээ сайн контент бүтээж чадвал маркетинг хийх шаардлагагүй, харин муу контент нь хичнээн маркетинг хийгээд хэрэглэгчдэд хүрдэггүйг энэ удаад онцлосон юм.
Эерэг өөрчлөлт, хандлагыг бүтээх, түгээх чиглэлээр хоёр байгууллага түншлэлийн гэрээтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд дараагийн сургалтыг энэ сарын сүүлээр Нийслэлийн төв номын санд “Зөрчлийн тухай хуулийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтанд МҮСХНХ-ний 120 сэтгүүлч хамрагдах юм.

More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
