Saturday, April 27 2024

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

Нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84 хувь, магистрал шугамуудын засвар 95 хувь, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг найман байгууллагын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд буюу Авто замын хөгжлийн газар, Тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хот тохижилтын газар зэргийн бэлтгэл 81 хувьтай, дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа аж.

Нийслэл хотын дулааны эх үүсвэр, инженерийн байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15 гэхэд бүрэн дуусах юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: