Өнөөдөр хүн төрөлхтөний хэрэглэж байгаа бүхий л хүнсний бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан эсвэл түүнээс санаа авч хийгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Монголд генетик нөөцийн судалгаа олон талаар хөгжсөн хэдий ч эдийн засгийн ач холбогдлыг тогтоож, хамгаалж, ашиглалтаас гарах үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тал дээр дутагдалтай асуудлууд их байгаа талаар хуралд оролцогчдын зүгээс хөндөж байлаа. Энэ талаар БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Генетик нөөц, түүний ашиглалтаас бий болох өгөөжийг шударга эрх тэгш хүртээх тухай ойлголт, Монголд генетик нөөцийн ашиглалтаас үр ашиг хүртэх боломж” илтгэлдээ дурдсан юм. Тиймээс “Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн гол зорилго нь генетик нөөцийн талаар төрөөс баримталж буй бодлого болон хууль, эрх зүйн орчинг сайжруулах, судалгаа шинжилгээг өргөтгөж, генетик нөөц ашигласнаас гарах мөнгөн болон мөнгөн бус үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах хүний нөөц ба байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэх бөгөөд 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Генетик нөөц ашигласнаас үүдэх үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тухай Нагояагийн протоколыг Япон улсын Нагояа хотод 2010 онд болсон Биологийн олон янз байдлын конвенцийн Талуудын 10 дугаар бага хурлаар баталсан. Монгол улс 2013 оны 5-р сард уг протоколыг соёрхон баталж, 2014 оны 10 дугаар сард албан ёсны гишүүн болсон. Нагояагийн протоколыг соёрхон баталж, гишүүн орнуудад амжилттай хэрэгжүүлэхэд ДДБОС-аас санхүүгийн тусламж үзүүлэх талаар Талуудын Бага хурлын үеэр хэлэлцэн, Засгийн газар хоорондын хорооны хоёрдох уулзалтаар уг асуудлыг баталгаажуулсны үр дүнд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
