Өнгөрсөн жил УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт гарсан ахиц дэвшил болон байгаль орчны олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх чиглэлийг БОАЖЯ-нд өгсөн. Үүний дагуу БОАЖЯ НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг-нийгмийн комисс болон НҮБ-ын харьяа Европын эдийн засгийн комисст хамтран ажиллах хүсэлт тавьж, “Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэтийн төлөв”, “Тогтвортой хөгжилд хүрэх замнал” гэсэн гуравласан тойм баримт бичгүүдийг боловсруулж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр дээрх асуудалтай холбогдуулан БОАЖЯ-наас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ болон Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв баримт бичгийг нэгтгэх, боловсронгуй болгох арга зүйг танилцуулах сургалт, семинар”-ыг зохион байгуулж байна.
Сургалт, семинарт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Данела, Гаспарикова, НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг-нийгмийн комиссын төлөөлөгчид зэрэг албан тушаалтнууд оролцож байгаа юм.
Наймдугаар сарын 22, 23-нд болох уг сургалт, семинараар Монгол Улсын нийэм эдийн засгийн өнөөгийн байдал, макро эдийн засгийн хэтийн төлөв, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Ногоон хөгжлийн бодлого болон НҮБ-ын суурь 3 конвенцийн харилцан хамаарал, хэрэгжилт, Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв тойм баримт бичиг боловсруулах ажлын явц зэрэг олон сэдвийг хөндөн хэлэлцэж байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...