Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Ингэснээр уулзваруудаар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, ачаалал буурсан гэдгийг Замын цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна.
Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байна.
Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой иргэдийн байр суурь 2 янз байна. Төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал нэмэгдсэн учраас замын цагдаагийн албан хаагчид туслах замууд дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Хэд хэдэн газар энэ шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө хийгдэх ёстой байсан зам засварын ажил хийгдээгүй байна. Тухайн замуудад хийгдэх ажлыг энэ долоо хоногт багтаах хэрэгтэй. Жишээлбэл, Төв шуудангийн уулзвар дээр баруун эргэх зам нарийн учраас автобус багтахгүй хүндрэл учирдаг. Өргөсгөх хэрэгтэй. Үүнээс гадна гол түгжрэл үүсээд байгаа бөхийн өргөөний уулзварын асуудлыг шийдэх, Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьж, ачааллыг хөнгөлөх асуудлын хөрөнгийг даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн иргэдэд мэдээллийг илүү тодорхой өгөх шаардлагатай байна” хэмээлээ.
Д.Думаа
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...

