Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Шадар сайдын ажлын алба болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар мэдэгдлээ. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан хэрэг өнгөрсөн таваас сараас эхэлсэн.
Зургаан этгээд зохион байгуулалттайгаар тагнаж байсан нь илэрч, өнгөрсөн 7 сарын эхээр энэ асуудлаар АТГ болон Тагнуулын Ерөнхий газарт хандсан. Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө хүртэл МАН-ын удирдлагуудад энэ талаар дуулгасан байдаг. Гэтэл хэргийг шалгаж, тогтоох хуулийн хугацаа өнгөрчихөөд байхад цагдаа, хуулийн байгууллагууд нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахг байгаа нь гайхширал төрүүлж байна. Таван гэмт хэргийн шинжтэй, 10 гаруй холбогдогчтой, эдгээрээс хоёр нь хэргээ хүлээчихээд байхад хууль хүчнийхэн хөдлөхгүй байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байна хэмээн хардах сэдэл төрүүлж байна хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдлээ.

Одоогоор энэ хэргийн цорын ганц гэрч болох Ч.Батболдыг хамгаалалтгүй байгаа бөгөөд хуулийн байгууллага гэрч, хохирогчийн хамгаалалтад авах үүргээ биелүүлэхгүй бол амь нас нь эрсдэлтэй байгаа ч тэд мэдэгдлээ. Мөн Ч.Батболд Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх гэж очсон боловч байцаагч нь өөрчлөгдөж, зугтааж байгаа тул холбогдох байгууллагад өгч шалгуулна гэлээ.
Д.Думаа
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
