Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Нагоя башёд түрүүлж, 39 дэх түрүүгээ хүртсэн. Тэрбээр тус башёд озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулж хамгийн олон ялалт авсан бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Япончуудын бахархал озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаандаа 1047 давааг аван хамгийн олон давсан амжилтын эзэн болж байсан билээ.
Нагоя башёд дөрвөн аварга, гурван арслан цолтнууд барилдсан учраас өрсөлдөөн ихтэй байлаа. Гэвч шинэхэн аварга Кисэносато эхний өдөр, аварга Какүрюү М.Ананд гурав дахь өдөр өрсөлдөгч бөхдөө унан тэд башёгийн дундаас тэмцээнийг орхисон юм. Тиймээс их аварга Хакүхо, Харүмафүж нарын хооронд гол өрсөлдөөн гарах байх гэж байсан ч аварга Харүмафүжи Д.Бямбадорж эхний хоёр өдрийн барилдаанд мөн л унаж орхисон нь тэргүүлэгчийн орхисон.
Болгарын бөх Аояама түүний гол өрсөлдөгч байсан бөгөөд тэрбээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн араас ганцаараа нэхэж 13 даваатайгаар башёг өндөрлүүлсэн. Гэхдээ Аояама маэгаширагийн 8-с барилдсан учраас чансаа өндөр бөхчүүдтэй барилдаагүй юм. Гэхдээ тэр Нагоя башёгийн гол шагналын эзэн болсон.
.jpg)
Хакүхо башё эхлэхээс өмнө 39 дэх түрүүгээ авахаас гадна озэки Кайогийн амжилтыг эвдэн гэдгээ амалсан. Тэрээр энэхүү амлалтаа биелүүлж чадлаа. Түүнийг энэ башёд давсан ганц бөх бол сэкиваке Митакүми юм. Тэрбээр их аваргыг 11 дэх өдөр давсан бөгөөд улмаар башёг 9 даваатай өндөрлүүлсэн.
Нагоя башёг Харүмафүжи Д.Бямбадорж 11, озэки Такаясү 9 даваатай өндөрлүүлсэн бол озэки Гоэйдо 7 даваатайгаар башёг дуусгалаа.
Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын барилдаанд 1000 давааг авч, улмаар 2016 оныг 1008 даваатайгаар өндөрлүүлж байсан юм.
Хакүхогийн хувьд мэргэжлийн сүмод эвдэж чадаагүй гурван амжилт байсны хоёрыг нь энэ ондоо багтаан эвдэх зорилго тавьсан. Тэрбээр долдугаар сарын тэмцээнд хамгийн олон ялалт авсан Кайогийн амжилтыг ахиуллаа. Мөн одоо түүнд аварга цолтой хамгийн олон башё барилдсан амжилтыг эвдэх үлдээд байна. Энэ амжилтыг ёкозүна Китаноүми аварга 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг билээ. Харин Хакүхогийн хувьд Нагоя башё 60 дахь башё юм. Мөн түүний өмнө ёкозүна Фүтобаяама 69 даваа үргэлжлүүлэн давсан.
Японы мэргэжлийн сүмод олон амжилтын эзэн болж байгаа их аварга Хакүхо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1050 дахь даваагаа авлаа.
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...