Шатахуун түгээх станцын зогсоолд машин шатжээ

Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын  Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээгүүрийн зогсоолд зогсож байсан машинд гал гарсныг шуурхай унтраажээ. Өнөө өглөөний 05.05 цагт уг гал гарсан байна. Цемент тээвэрлэж явсан хүнд даацын тээврийн хэрэгслийн дугуй буудсанаас гал гарчээ.

Гал түймрийн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтрааж чаджээ.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours