БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гар буй түймрийн голомт дээр ажиллаж ирээд шуурхай хурал зарлан, газар, хэлтсийн дарга нартаа үүрэг даалгавар өглөө.
Хуурайшилттай холбоотой гарч буй нийт түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас гарсан гэдэг мэдээллийг Засгийн газраас өгч байгаатай холбогдуулан гал түймрийн сэрэмжлүүлгүүдийг олон нийтэд түгээх уриалгыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд БОАЖЯ-наас хүргүүлэх ажлыг нэн тэргүүнд эхлүүлэхийг Д.Оюунхорол сайд холбогдох албаныханд нь үүрэг болголоо. Мөн хотоос гарч буй иргэдэд хог хаяхгүй байх талаар болон галаас урьдчилан сэргийлэх тараах материалуудыг дахин хэвлэж тараах, ногоон бүс орчимд ухуулах самбаруудыг нэмэгдүүлэх ажлыг Нийсэлийн ЗДТГ болон Байгаль орчны газартай хамтран хэрэгжүүлж, самбарын загварыг орон нутгийн удирдлагуудад хүргүүлэхийг Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалагт даалгалаа. Үүнээс гадна Иргэний нийгмийн байгууллагууд болон ойн нөхөрлөлүүдийг урамшуулах замаар түймэр унтраах ажилд татан оролцуулахаас гадна урьчилан сэргийлэх ажлыг эхлүүлэх ажлыг ч үүргэдэв.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор гаргасан ногоон бүсэд аялж, зугаалахыг хориглосон сайдын албан тоотыгн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс байгаль хамгаалагч нарын тоог нэмэгдүүлэх, морьт эргүүл болон постны тоог нэмэгдүүлэх ажлыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Үүнээс гадна сайд болон дэд сайдаар ахлуулсан 2 ажлын хэсэг гаргаж, Уланбаатарт хамгийн ойрхон асаж байгаа гал түймрийн голомтын үйл явцтай шөнө болон үүрээр танилцаж, газар дээр нь ажиллаж байгаа албаныхантай уулзахаар боллоо. Ингээд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Төв аймгийн Батсүмбэр суманд дахин шөнөөр ажиллахаар болж, Дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд ажиллахаар Улаанбаатараас хөдөллөө.
More Stories
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
