Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр Өмнөговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзах билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр өглөө Өмнөговь аймгийн ахмадын төлөөлөлтэй өглөөний цай ууж, санаа бодлыг нь сонсч, захиас даалгаврыг нь авлаа.
Энэхүү уулзалтад хуульч П.Цэндоо, аймгийн алдарт уяач, бэлтгэл хурандаа Р.Буянтогтох, Монголын нүүдэлч малчдын холбооны тэргүүн Ханхонгор сумын малчин С.Мааманхүү, багш А.Лхагва тэргүүтэй олон ахмад оролцож, нэр дэвшигчтэй санаа бодлоо солилцон, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тухайлбал, Өмнөговь аймгийн малчдын холбоог санаачлан байгуулсан Монголын нүүдэлч малчдын холбооны тэргүүн С.Мааманхүү “Малчин хүнийг 1000 мэргэжлийн эзэн гэдэг. Гэтэл өмнө нь малчныг мэргэжил гэж тооцдоггүй, тоодоггүй шахам байлаа. Харин та Хөдөө аж ахуйн сайд байхдаа малчдыг мэргэжлийн үнэмлэхтэй, тамгатай, тэмдэгтэй болгож өгсөн. Би Олон улсын хурал, зөвлөгөөнд маш олон удаа оролцож, нүүдэлчин малчдын ахуй амьдралыг дэлхийд сурталчилсан. Тэгэхдээ бараг л шилбүүрээ бариад ордог байсан. Одоо бол өөрийн гэсэн тамга, тэмдэгтэй сайхан болчихлоо. Миний нэг бодож явдаг зүйл байдаг юм. Өмнөговь аймагтаа малчдын ордонтой болохыг хүсдэг” хэмээн ярсан.
Харин нэр дэвшигч Х.Баттулга “Малчдыг мэргэжлийн үнэмлэхтэй болгосон асуудлыг та бүхэн минь онцлон ярьж байгаад талархаж байна. Малчдын ордон байгуулах асуудлыг төрөөс харж хүлээж суулгүй өөрсдөө хийчихэж болно шүү дээ. Нэг нэг төлөг, шүдлэн гаргаад, хөрөнгө оруулалтыг нь шийдээд, барьчих боломж бий. Юм болгон дээр төрийг харж болохгүй” хэмээн хэллээ.
Зарим ахмадууд хөдөө рүү чиглэсэн олон ажлыг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Олон жил энэ асуудлыг ярьсан, шийдэгдсэн юм алга. Малын гаралтай түүхий эдийг боловсруулж, бараа бүтээгдэхүүн хийдэг болмоор байна. Өмнөговьд одоо хонины нэхий 5000 төгрөг л байна. Ингэж зарж байхаар шаахай хийгээд зарвал хэчнээн ашигтай билээ. Шаахай өмсөхгүй хятад хүн гэж юу байхав. Хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэхийн төлөө таны зүтгэж явсан бүхэн зөв байсан. Тэгж л ажилламаар байна хэмээн сануулж, захиж хэлсэн юм.
Зарим ахмад тэтгэврийн насыг нэмж байгааг нэлээд шүүмжилээ. Тэр битгий хэл 65-75 настай, ажил хийх чадвартай ахмадууд маш олон бий. Гэвч ажлын байр олдохгүй байна. Энэ бүхнийг шийдэх зөв бодлого дутагдаад байна гэх мэтээр саналаа хэлсэн. Түүнээс гадна Хятад иргэд маш олноороо Монголд орж ирж байгаа тухай мэдээлэл гарч байна. Тэр бүхэнд сэтгэл эмзэглэж, санаа зовж буйгаа ч олон ахмад илэрхийлсэн юм.
Нэр дэвшигч Х.Баттулга “Азийн өндөр хөгжилтэй орнууд ахмадууддаа хандсан бодлогыг маш сайн хэрэгжүүлдэг. Япон гэхэд дундаж наслалт 80 байна. Тийм болохоор ахмадууддаа хандсан зөв бодлогыг хэрэгжүүлж, ажлын байраар хүртэл хангадаг. Манайд ч ийм байх боломж бий. Ганцхан амьдрал мэддэг хүн л амьдралд бодитоор буух үр дүнтэй шийдвэр гаргаж чадна” хэмээн хэлсэн юм. Ийнхүү Өмнөговь аймгийн ахмадууд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад захиасаа хэлж, Ерөнхийлөгч болбол олон зүйлийг яаравчлан шийдэхийг санууллаа.
АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...