Header Image

Хачигт хазуулахаас болгоомжил

Хачигт хазуулахаас болгоомжил

Хачигт энцафелит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа аж. Иймээс ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь,  хөхний дор, чихний  ард, үсэн дотор байрлаж хаздаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй.

Иймээс ой мод, өвс ихтэй бүс нутгаар ажиллаж, аялж байгаа тохиолдолд 3-4 цаг тутам өөрийн болон хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.

Б.Ганчимэг: Улстөрчид мэдээллийн компани байгуулж эхэлснээс хойш манай сэтгүүлзүйд маш их хор, хохирол учирсан

Б.Ганчимэг: Улстөрчид мэдээллийн компани байгуулж эхэлснээс хойш манай сэтгүүлзүйд маш их хор, хохирол учирсан

Өөрийгөө “социализмын үеийн тогтонги, хуучин сэтгүүлзүй төгсгөл болсны дараа гарч ирсэн шинэ сэтгүүлзүйн төлөөлөл” хэмээн тодорхойлоод дооглонгуй инээмсэглэсээр яриагаа эхлүүлсэн Б.Ганчимэг сэтгүүлчээс саяхан Сүхбаатарын одонгоор...