УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Гурван их наяд төгрөг гэдэг бол улсын төсвийн 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө. Үүнийг улсын төсвөөс барагдуулах боломжгүй. Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчид бүх хариуцлагыг нь ноогдуулна гэсэн үг биш. Гэхдээ түүнд зохих хариуцлагыг ноогдуулах нь зүй юм” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Байрны хөнгөлөлт, шагнал урамшуулал зэрэгт ихээхэн хэмжээний мөнгө гаргасан байна. Мөн улсын Эрдэнэсийн санд гар дүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Хэдий хөрөнгө хаашаа явчихав. Иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авах гээд олдохгүй байхад ААН-үүд маш бага хүүтэй зээл аваад арилжааны банкинд байршуулан мөнгө угаасан байх юм” гэхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлтэй аж ахуй нэгжүүдээс 45 аж ахуйн нэгж зээлээ зориулалт бусаар зарцуулсан. Иймд дээрх аж ахуй нэгж гэрээнд заасан хариуцлагаа хүлээх үүрэгтэй. Тухайлбал, хар жагсаалтад бүртгэж 3 жилийн хугацаанд ямар нэг тендерт оролцохгүй.Монголбанк Нийгмийн хөгжлийн сандаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ сангаас хэдхэн хүнд дэмжлэг үзүүлж байсан юм билээ. Эмчилгээний зардал 10-30 сая төгрөг олгоно гэсэн байхад 130 сая төгрөг олгосон байсан. Түүнчлэн Эрдэнэс сангийн зоосон мөнгө, хуучны мөнгөн дэвсгэртийг өөрөө өөртөө цохдог, цохох ёсгүй хүн цохолт хийсэн, бэлэг дурсгал нэрээр авсан зэрэг зөрчил илэрсэн” гэсэн тайлбарыг хийж байв.
Гишүүд хэлэлцэж буй асуудлаар ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан болон Монголбанкны удирдлагуудаас тайлбар авсаны дараа санал хураалт явуулахад 76 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
More Stories
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна....
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 онытөсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид...
Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллийг дэмжих, ирээдүйн аваргуудыг төрүүлэх үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдийн...
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байна
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байгаа бөгөөд жилийн нийт орлого нь ойролцоогоор...
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын хяналтын сонсгол өнөөдөр эхэлнэ
УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийхээр...
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
