Нийслэлийн Багануур дүүргийн НАМЭХ-ийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн клубаас “Эмэгтэйчүүд манлайлал” аяныг зохион байгуулсан байна. Уг аяны хүрээнд дүүргийнхээ 100 эмэгтэйг хамруулсан “Амьдралдаа хариуцлагатай байх нь”, “Хэрхэн зөв амьдрах вэ”, “Аз жаргалтай гэр бүл”, “Шүр сувсан урлал” зэрэг эмэгтэйчүүдийг чадваржуулах нөлөөллийн сургалтыг зохион байгуулж, клубаас явуулсан судалгааг үндэслэн сонгосон хоёр эмэгтэйг ажлын байраар хангажээ.
Мөн З.Хонгорцэцэг, н.Ууганбаяр нарын амьдрах нөхцлийг сайжруулж, дөрөвхөн настай н.Ууганбаяр хүү ДЗОУБ-ын төсөлд хамрагдаж, удахгүй төрөх дүү, ээжтэйгээ шинэ байшиндаа амьдрахаар болсон байна.
Тус аяныг зохион байгуулсан А.Өсөхжаргал “аянд хамтран ажилласан байгууллага хувь хүмүүстээ баярлалаа. Хэдийгээр оролцоо нь харилцан адилгүй байсан ч өнөөгийн хямралын үед өөрсдөөсөө илүүчлэн хандив өгч, сайн үйлсийн аянд нэгдсэн багийн гишүүд удирдагч эмэгтэйчүүддээ баярлалаа. Манлайлагч хүний ур чадвар зөвхөн цалингийнхаа өмнө хариуцлагатай байх бус нийгмийн өмнө хариуцлагатай байх ёстой. Юм бүхэн цаг хугацаатай, бас өөрийн орон зайтай. Өөрийн орон зайгаа хэрхэн мэдрэх, цаг хугацаагаа яаж тооцоолох гэдэг хувь хүн тэр дундаа удирдагч хүний ухаан, ур чадвар.
Ямартай ч бид зорилгодоо хүрлээ. Сайн үйлсийг бусдын төлөө хийнэ гэдэг хамгийн сайхан. Энэхүү ажилд бие сэтгэлээ зориулан идэвхтэй ажилласан 194-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Эрдэнэчимэг, Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг, 5-р хорооны Засаг дарга Б.Мөнх-учрал, түүний ажлын алба, хэсгийн ахлагчид, Э. Гуамарал, Багануур дүүргийн 5-р хорооны ажлын алба, Батнасан даргатай Авто жим ОНӨААТҮГ-ын хамт олонд талархалаа илэрхийлье” хэмээсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...

