БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхинийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчалын талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийв.
Тэрээр, “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр гурван гол асуудлыг хөндөж ярилцлаа. Нэгдүгээрт, хоёр орны улс төр, батлан хамгааах болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Хоёрдугаарт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх асуудал. Вьетнам нь халуун орон тул Монголоос сэрүүн чанарын буюу ямааны мах авах сонирхол ихтэй байдаг. Энэ онд Монголын таван компани туршилтын журмаар 20 тонн ямааны мах Вьетнамд нийлүүлнэ. Туршилт амжилттай болвол 200 гаруй тоннд хүргэх боломжтой. Харин Монгол Улс гүн хөлдөөсөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн авах талаар судалж байгаа. Гуравдугаарт, Аялал жуулчлал, оюутан солилцоог хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар Монголын 60 гаруй оюутан Вьетнамд сурч байгаа бол Вьетнамын 30 гаруй оюутан Монголд байна.Хэлэлцээний үеэр оюутнуудад өгч буй тэтгэлгийн хэмжээг нэмэх нь зөв гэсэн тохиролцоонд хүрлээ” гэв.
Мөн Маргааш буюу энэ сарын 09-нд хоёр орны бизнес форум болох бөгөөд хамтран ажиллах боломж нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааг хэлэлцэх юм байна.
Г.Намуун
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
