Монгол Улсад бичил уурхайн үйл ажиллагаа хууль эрх зүйн зохицуулалттай болж, бичил уурхайчид олборлолтоо албан ёсоор эрхлэх болсоор 12 жил болжээ. Анх 2005 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой хөгжил төслөөс санаачлан Монгол Улсад бичил уурхай зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд ээлтэй бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр ажлаа эхлүүлж байсан гэдэг. Бичил уурхайн салбар нь орон нутгийн иргэд амьжиргаагаа залгуулахад чухал ач холбогдолтой бөгөөд энэ салбарт хэрэгжиж буй тогтвортой бичил уурхайн төслийн үр шимийг бичил уурхай эрхэлж буй 60 гаруй мянган иргэн хүртэж байна хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Бичил уурхай эрхлэгчдээс бүрдсэн төрийн бус байгууллагууд олборлох үйл ажиллагаанаас гадна орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор хоршоо, нөхөрлөл, компанийн хэлбэрт шилжиж, цөөнгүй нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болсон байна. Ингэснээр бичил уурхай эрхлэгчид өөрсдийнхөө амьдралын сайжруулаад зогсохгүй тухайн орон нутгийн хөгжил, эдийн засагт оруулах тодорхой хувь нэмэр оруулж эхэлсэн аж. Бичил уурхай эрхлэгчид нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад орсноор зөвхөн ашигт малтмал олборлож амьдралаа залгуулах биш төрөл бүрийн бизнес болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, цаашилбал ТББ, компани байгуулан тодорхой үр дүнд хүрэн ажиллаж байгаа юм байна.
Бичил уурхай эрхлэгч иргэдийн дунд хамгийн үлгэр дууриалалтай, хамтарч ажиллаж байгаа нь Говь-Алтай, Баянхонгор аймгийнхан байгаа аж. Тухайлбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Баянбөмбөгөр ТББ-ын гишүүн, бичил уурхайчид нэгдэж Уран ган оёдлын цек, мөнгөн хуримтлалын гурван бүлэг байгуулан ажилласанаар зөвхөн 2015 онд гэхэд орон нутагтаа 840 мянган төгрөгийн татвар төлсөн аж. Түүнчлэн тус төрийн бус байгууллагаас сумынхаа цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг санаачлан хийж, мод тарих, элсэн талбай барих, нийтийг хамарсан их цэвэрлэгээнд идэвх санаачилгатай ажилласан хэмээн тус ТББ-ын тэргүүн хэвлэлийнхэнтэй уулзахдаа өгүүллээ.
Дашрамд дурдахад, бичил уурхайчид зохион байгуулалтад орсоноор орон нутгийн удирдлага болон уул уурхайн компаниуд бичил уурхайчдын хамтын ажиллагаа сайжирч, ази тивд анх удаа Монгол Улсын бичил уурхайн байгууллага Шударга олборлолтын гэрчилгээ авсан гэнэ. Мөн мөнгөн усгүй, байгаль орчинд хал багатай хүдэр боловсруулах технологи нэвтрүүлж, хүний эрхийн мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлсэнээр бичил уурхайчид өөрсдийн эрхийг хамгаалах ччадвартай болсон хэмээн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээллээ.
Сэтгүүлч С.Саянаа
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...