Визны хугацаа хэтэрсэн гадаадын иргэдийг буцааж байна

Визны хугацаа хэтэрсэн гадаадын иргэдийг буцааж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын газраас энэ оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явуулж байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард явуулсан шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэтрүүлсэн зөрчилтэй БНСВУ-ын хоёр иргэнийг илрүүлэн нутаг буцаажээ.

Мөн гуравдугаар сард тус газраас боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд хийх хяналт шалгалт явуулсан бөгөөд шалгалтад 67 байгууллагын гадаадын 35 орны 783 иргэд хамрагдсанаас Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй гадаадын 3 орны 6 иргэнийг илрүүлсэн байна.

Тэдгээр иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published.

Уур амьсгалын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар Монгол Улсад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

Уур амьсгалын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар Монгол Улсад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн...