Визны хугацаа хэтэрсэн гадаадын иргэдийг буцааж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын газраас энэ оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явуулж байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард явуулсан шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэтрүүлсэн зөрчилтэй БНСВУ-ын хоёр иргэнийг илрүүлэн нутаг буцаажээ.

Мөн гуравдугаар сард тус газраас боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд хийх хяналт шалгалт явуулсан бөгөөд шалгалтад 67 байгууллагын гадаадын 35 орны 783 иргэд хамрагдсанаас Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй гадаадын 3 орны 6 иргэнийг илрүүлсэн байна.

Тэдгээр иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

+ There are no comments

Add yours