Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болохтой холбогдуулан нэр дэвшигчдээ бүртгэж дууссан билээ. Хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо буюу шинэчлэгдсэн Үндэсний бодлогын хороо 380 гишүүнтэй байх бөгөөд түүнд 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Ардчилсан намын дотоод сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 152 мянган гишүүн саналаа өгөх юм.

Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчид дунд их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэр дэвшсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдыг хамардаг УИХ-ын 19-р тойрогт дэвшжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 81 давхар идээг Гиннест бүртгүүлнэ
Next post Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов