Дүүргийн 4 хороо буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд иргэн Ж.Булгантамирын эзэмшилд байдаг барилга нь зөвшөөрөлтэй боловч нийтийн эзэмшил талбайд халдаж, явган хүний зам хаажээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын хашааг дотогш татаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.
Мөн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд хэсэгт байрлах “Ази фарм” компани барилгын хашаагаа автобусны буудалд тулгаж, явган хүний зам талбай хаасан зөрчлийг Хот байгуулалт хөгжлийн газраас удаа дараалан сануулж, шаардлага хүргүүлж байжээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дур мэдэн барилгын хашаагаа сунгасан компаниудад хариуцлага тооцож, яаралтай явган хүний зам талбайг чөлөөлж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...