Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажлын хүрээнд нийт 330 байршилд зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах TRUE L хотхоны урд хэсэгт явган хүний орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй хашаа татсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардах хуудас өгсөн боловч өнөөг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна. Иймд иргэдийн аюулгүй чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан зөвшөөрөлгүй татсан хашааг албадан буулгажээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дур мэдэн хашаагаа сунгах, нийтийн эзэмшилд халдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн НЗД-ын захирамжын хүрээнд зөрчилтэй байгаа 330 байршлын мэдээллийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг өгөв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
