Хүний амь хөнөөгөөд  зугтсан бүлэг залуусыг баривчилжээ

Тодруулбал,тухайн хэрэг гарсан өдөр хууль бусаар буюу зөвшөөрөлгүй Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Lukc” гэх нэртэй газрын задгай талбайд зохион байгуулагдаж байсан шоуны үеэр эрэгтэй 34 настай Н-ийг хэсэг бүлэг залуус зодож амь насыг нь хохироосон байна.

Хэрэг үйлдсэн гэх 1992-1994 оны найман залуус хохирогчтой тухайн газраас үйлчлүүлж байхдаа маргалдаж улмаар 1994 оны Ц нь цохиж тайзнаас унагаасан байна. Хохирогч унахдаа ширээ мөргөж хүнд гэмтэж ухаан алдсан байна. Гэтэл залуус бүлэглэж цогцсыг тайзны ард нууж биед байсан эд зүйл болох түрийвч, гар утас зэргийг нь дээрэмдэж хэргийн газраас зугтжээ.

Хэрэг гарсан өдрөөс хойш Мөрдөн шалгах хэлтсийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид хэрэг бүлэглэн үйлдсэн найман залууг орон даяар эрэн сурвалжилж өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр амралтын газарт бүгэж байхад нь илрүүлэн баривчилсан байна. Гэмт хэрэг үйлдсэн бүлэг залуусыг хүний амь насанд хүрсэн, хэргийг нуун дарагдуулах гэж цогцсыг нуусан, дээрэмдсэн, оргон зайлсан зэрэг үндэслэлээр цагдан хорьж,шалгаж байна.

+ There are no comments

Add yours