Хайгуулын өгөгдлийн сан бүрдүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд энэ оны  Геологи хайгуулын ажил хийгдэж байна. Геологи, хайгуулын экспедицийнхэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой үйл ажиллагааг хангах, урт хугацааны стратегийн төлөвлөлтийн үндсэн чиглэлийг тодорхойлох, ордын төлөвлөлт, олборлолтын ажлыг олон төрлийн мэдээлэлд тулгуурлан нарийвчлан боловсруулах, бэлтгэгдсэн хүдрийн нөөц баялгийг нэмэгдүүлэх, талбайн болон гүний геофизик, геохимийн судалгааны аргын гүйцэтгэлээр хайгуулын өгөгдлийн сан бүрдүүлэн ажиллаж байна.
2020 оны I улиралд Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийнхэн  “Эрдэнэтийн-Овоо” ордын Баруун хойд хэсэгт Ашиглалтын хайгуулын төлөвлөгөөт өрөмдлөгийн ажлыг 105 хувь биелүүлжээ. Мөн цехийн төлөвлөгөөт өрөмдлөгийн ажил болох Гидрогеологийн цооног өрөмдлөг, Хаягдлын аж ахуйн цагаан тоос дарах, уулын цул бэлтгэх тэсэлгээний өрөмдлөгийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн аж. Түүнчлэн, Шандын ордод нийт 7000 тууш метр өрөмдлөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Одоогоор дөрвөн цооног буюу 2900 тууш метр өрөмдлөгийн ажил хийжээ.  Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедиц өрмийн суурь машинуудын технологийн зарим чухал сэлбэг материал, хайгуулын зардлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.

           

+ There are no comments

Add yours