Гранд лайн ХХК-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлыг эрчимжүүлэх 30 хоногийн хугацаа олголоо

Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан орчмын 15,2 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр Гранд лайн ХХК шалгарч, төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан боловч өнөөдрийг хүртэл тус төслийн ажил удаашран зогсонги байдалтай байгаа юм.
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд, төсөл хэрэгжүүлэх талбайн 38 нэгж талбарын төлөөлөл оролцон, тус төслийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр оршин суугч иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлтийг нэгтгэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах тус төслийг хуанлийн 30 хоногийн хугацаанд яаралтай эхлүүлж, тасралтгүй үргэлжлүүлэх, хэрвээ эхлүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэж, компанид албан бичиг хүргүүллээ.

+ There are no comments

Add yours