Тавантолгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг Засгийн газарт хүргүүлжээ

“Оюу толгой” компани Тавантолгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг Засгийн газарт  хүргүүлжээ.

Эрчим хүчний яам болон “Оюу толгой” компани “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд гарын үсэг зурснаар Оюутолгой төслийн хүрээнд барих цахилгаан станцыг Тавантолгойд барих шийдвэр баталгаажсан юм.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах, 300 мВт-ын хүчин чадалтай, нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх уг цахилгаан станцыг 924 сая ам.доллараар барихаар байгааг ТЭЗҮ-д тусгажээ. Станцыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Ингэснээр “Оюу толгой” компанийн жил тутам эрчим хүч урд хөршөөс импортлоход зарцуулдаг 200 орчим сая ам.доллар дотоодод үлдэх нөхцөл бүрдэх юм.

+ There are no comments

Add yours