ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа ирэх дөрөвдүгээр сард дуусна

ЭЕШ-ын шалгалуулагчийн онлайн бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусна.

Их, дууд сургуульд элсэн суралцагчид монгол хэл,бичгийг шалгалт зайлшгүй өгсөн байх ёстой. Уг шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний удаад хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтад ороогүй суралцагч давтан шалгалтад орж болох аж.

Шалгуулагчид монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгон шалгуулах юм.

Шалгуулагчдад бүртгэлийн хугацааг дахин нэмэхгүй тул хугацаандаа амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна.

А.Сүх

+ There are no comments

Add yours